Манай компани нь Улаанбаатар хот, Төв аймгийн 16 суманд харьяалах аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, нийтийн үзвэр, үйлчилгээ, худалдааны төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын айл өрхийг хамарсан бүх зэрэглэлийн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүргийг хүлээдэг.
Хамгийн алслагдсан хэрэглэгчид Төв аймгийн Лүн сум /150 км/, Баянцагаан сум /180 км/ - д байрладаг.
Түгээх сүлжээний өдөр тутмын найдвартай ажиллагааг хүчдэлийн түвшин, газар зүйн бүсчлэлээс хамааран Өндөр хүчдэл, Баруун, Зүүн, Налайх, Зуунмод түгээх төвүүд ханган ажиллаж байна.