Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Чингэлтэй салбар 2000 оны 10 сард аж ахуйн тооцоотой “Чингэлтэй” салбар Сүхбаатар салбараас тусдаа болж байгуулагдсан.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв: Чингэлтэй дүүргийн 1-19, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хорооны зарим хэсэг (Баянхошууны Хөтөл, Нарангийн зүүн энгэр), Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 зам, Төв шуудангаас хойш доод Салхит гэх мэт оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүчээр хангана.

Хэрэглэгчдийн тоо

2024 оны 04 сарын 01-ний байдлаар 34330 гэрээт хэрэглэгчтэй байна.
Аж ахуйн нэгж 2941 8,5%
Гэр хороолол 20857 60,8%
Орон сууц 10532 30,7%

Хэрэглэгчдийн тоолууржилт

Чингэлтэй нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 60 фидер, 428 дэд станцын нийт 496 ХАЦ-н тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 88 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Борлуулалт,авлагын хэсэг, Тоолуур,техник үйлчилгээний хэсэг, Нийтлэг үйлчилгээний гэсэн хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Цахим үйлчилгээ

2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 47666 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж, цагаа хэмнэж байна.


Шинэ холболтын үйлчилгээ

УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Тоолуур, техник үйлчилгээний хэсэг

  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх, техникийн алдагдлыг бууруулах
  • Шинэ холболтыг шалгах, мэдээллийг бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бууруулах
  • Хэрэглэгчээс ирсэн дуудлага, захиалгат ажлыг гүйцэтгэх
  • Орон сууцны борлуулалт хүлээх авах ажлыг зохион байгуулах
  • Тоолуурын нэгдсэн щитэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд хэмжилт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах
  • Тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлд хяналт тавих
  • Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сангийн баяжилтыг хийх
  • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Борлуулалтын хэсэг

  • Циклийн дагуу тоолуур хэмжих хэрэгслийн заалт авах, системд бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх, хэрэглээг сэргээх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
  • Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцох


Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
499179095 1105034251 102500012326 5020778661 5003405672

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

Байршил
1 ЧД-ийн 9-р хороо Дэнжийн мянга, Энэбишийн өргөн чөлөө, Их Бүрд төвийн баруун хойно 60 дугаар байр

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn