Иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сүлжээнд шинээр холбох ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Холболтын журам, УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааны дэг жаягийг тус тус мөрдлөг болгоно. Холболт журам 2018.10.11 татах
Техникийн нөхцөл олгох ажиллагаа
Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна.
Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ тодруулах хуудас бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг гэх мэт/ -г бэлтгэнэ. Тодруулах хуудсыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагтай.
Техникийн нөхцөл олгохдоо тухайн хэрэглэгчид шаардлагатай хүчин чадлын одоогийн хэмжээ, цаашдын өсөлт, тэр бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэдэг.
Иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
I. Хувь хүн ахуйн хэрэглээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
- Өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
II. Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар
- Эскиз зураг (ЕТГ-ын баталсан тамга тэмдэг бүхий нүүр хуудас, барилга байгууламжийн ерөнхий харагдах байдал, ерөнхий төлөвлөгөө)
- Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол нэмэлтээр ОСНААУГ-аас авсан техникийн тодруулга
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
III. Цахилгаан дамжуулах шугам шилжүүлэн зөөх техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт (Харьяа түгээх төвөөр хийлгэх)
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
IV. Өмнө нь авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах:
/Хугацаа сунгах, Нэр шилжүүлэх, Нөхөж авах, Зориулалт өөрчлөх, Холболтын цэг өөрчлөх, Хүчин чадал өөрчлөх, Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, Техникийн нөхцөлөөс салгах, хуваах/
1. Техникийн нөхцөлийн хугацаа сунгах тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
2. Техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх) /Шилжүүлэн авагчийн/
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Нэр шилжүүлэхэд үндэслэл болох худалдах, худалдан авах гэрээ гэх мэт материал
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
3. Техникийн нөхцөл нөхөн авах тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Цахилгаан эрчим хүчний тооцоо хийдэг хэрэглэгчийн код
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
4. Техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх тохиолдолд:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
5. Техникийн нөхцөлийн холболтын цэг өөрчлөх, хүчин чадал өөрчлөх, хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, техникийн нөхцөлөөс салгах хуваах тохиолдлуудад:
- Албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Доорх хүснэгтэд заасны дагуу тодруулах хуудсыг бөглөнө үү.
Санамж: Та хүсэлтээ сар бүрийн 1-10-ны өдрийн дотор https://itc.energy.mn/ цахим хаягаар бүртгүүлнэ.
Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авах тодруулах хуудас сонгох хүснэгт
№ | Хандалтын төрөл | Иргэний ахуй | Иргэний үйлдвэрлэл үйлчилгээ | Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл үйлчилгээ |
1 | Шинээр байнгын холболт хийх | ӨМ-1 | ӨМ-2 | ӨМ-3 |
2 | ЦДШ, дэд станц зөөх | ӨМ-4 | ӨМ-5 | |
3 | Хугацаа сунгах | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
4 | Нэр шилжүүлэх | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
5 | Зориулалт өөрчлөх | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
6 | Хүчин чадал өөрчлөх | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
7 | Холболтын цэг өөрчлөх | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
8 | Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх | - | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
9 | Техникийн нөхцөлөөс салгах | - | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
10 | Нөхөн | ӨМ-1 + ӨМ нэмэлт | ӨМ-2 + ӨМ нэмэлт | ӨМ-3 + ӨМ нэмэлт |
ТОДРУУЛАХ ХУУДАС ТАТАХ ХОЛБООС
ӨМ-1 | ӨМ-2 | ӨМ-3 | ӨМ-4 | ӨМ-5 | ӨМ нэмэлт