ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ
"Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол / 199-р тогтоол үзэх, 199-р тогтоолын журам үзэх /
Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:
-
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:
- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
-
Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.
Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:
- Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх
-
Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
-
Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх
Хөнгөлөлт тооцох хугацаа:
- 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 2022 оны 4 дүгээр сарын 01 хүртэл