Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Зуслан ХҮТ 2003 оны 6-р сарын -1ний өдрөөс Сүхбаатар, Чингэлтэй эрчим хүчний салбаруудаас өрх тусгаарлан "Зуслан хэсэг" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2009 оны 11 сарын 1нээс Зуслан Хэрэгдэгчдэд үйлчлэх төв болон зохион байгуулагдсан.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Зуслан салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Зуслан салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Ар хустайгаас Санзайн ам, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ар согоотоос Билгүүний энгэр хүртэлх газар нутагт хамрагдах айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2024 оны 04 сарын 01-ний байдлаар 19735 гэрээт хэрэглэгчтэй байна.
Аж ахуйн нэгж 235 1.2%
Гэр хороолол 19500 98.2%

Хэрэглэгчдийн тоолууржилт

Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 13 фидер, 546 дэд станцын нийт 19497 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Тоолуур, техник үйлчилгээний хэсэг

  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх, техникийн алдагдлыг бууруулах
  • Шинэ холболтыг шалгах, мэдээллийг бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бууруулах
  • Хэрэглэгчээс ирсэн дуудлага, захиалгат ажлыг гүйцэтгэх
  • Орон сууцны борлуулалт хүлээх авах ажлыг зохион байгуулах
  • Тоолуурын нэгдсэн щитэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд хэмжилт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах
  • Тоолуур хэмжих хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах
  • Тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлд хяналт тавих
  • Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сангийн баяжилтыг хийх
  • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Борлуулалтын хэсэг

  • Циклийн дагуу тоолуур хэмжих хэрэгслийн заалт авах, системд бүртгэх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх, хэрэглээг сэргээх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Цахим үйлчилгээ

2024 оны 04 дүээр сарын 04-ний өдрийн байдлаар Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 15448 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж байна.


Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах дансны дугаарууд

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
499208155 2800003858 102100001083 5038008148 5003405680

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

Байршил
1 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайт зусланд

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn