Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Баруун салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянзүрх салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН НАЛАЙХ ТӨВ

Үйлчлэх хүрээ

Налайх төв нь Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Багахангай дүүрэг, Төв аймгийн Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан сумдын 0.4, 6, 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцуудын найдвартай ажиллагааг ханган, цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх үйлчилгээ үзүүлнэ.

Суурилагдсан чадал

Компанийн эзэмшлийн 10(6)/0.4 кВ-ын 120 дэд өртөө, 6-10 кВ-ын 221.1 км, 0.4 кВ-ын 175.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6-10 кВ-ын 15.41 км, 0.4 кВ-ын 11.52 км цахилгаан дамжуулах кабель шугамын ашиглалтыг хариуцан ажилладаг. Суурилагдсан хүчин чадал 39.1 МВА.

Хэрэглэгчдийн тоо

2023 оны 12 сарын байдлаар 13942 гэрээт хэрэглэгчтэй байна.
Аж ахуйн нэгж 1422 10.2%
Гэр хороолол 8991 64.5%
Орон сууц 3529 25.3%

Ажил үйлчилгээ

  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах
  5. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  6. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  7. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  8. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  9. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулахХэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах

Бүтэц зохион байгуулалт

Налайх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт засвар, Багахангай, Техникийн хэсэг, Шуурхай үйлчилгээ, Борлуулалт, тоолуур, техник үйлчилгээний хэсэг гэсэн зургаан хэсгийн нийт 112 ажилтантайгаар үйл ажиллагааг явуулж байна.


Хэрэглэгчдийн тоолууржилт

Налайх төв нь Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, төвийн эзэмшлийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж 2891 нэгдсэн щитний ашиглалт болон 13947 тоолуур хэмжих хэрэгслийг хариуцан ажилладаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх

Шуурхай үйлчилгээний хэсэг

  • Хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай түгээх, үйлчилгээг шуурхай, чанартай, соёлтой хүргэх, шуурхай ажиллагааг гардан зохион байгуулах, аваар осолгүй ажиллах
  • Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангах
  • Хууль дүрэм, журмын хэрэгжилт, ээлжийн ажилтнуудын хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний түвшинд хяналт тавих
  • Ээлжийн ажилтнуудад тухайн үеийн нөхцөл байдал, схем горимыг танилцуулан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах
  • Ажилтнуудыг сургаж, дадлагажуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгааг чанд мөрдөн ажиллах

Ашиглалт засварын хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  • Цахилгаан хангамжийн гэмтэл тодорхойлох
  • Техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
  • Нэгдсэн щитэд үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээ хийх

Борлуулалт, тоолуур, техник үйлчилгээний хэсэг

  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, төлбөрийн нэхэмжлэлийг төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Хэрэглэгчийг борлуулалтын цикл, маршрутад хуваарилах
  • Тоолуурын заалт авах, бичилт хийх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдийн хүсэлтийг судлах, шийдэх
  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах
  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх
  • Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцох
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах
  • Тоолуур, хэмжих хэрэгсэл, холболтод үзлэг хийх, хяналт тавих
  • Тоолуур, хэмжих хэрэгсэл шалгах, хэмжилт хийх, баталгаажуулах, суурилуулах, лац тавих
  • Шинэ холболтыг шалгах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх


Цахим үйлчилгээ

2023 оны 12 дугаар сарын байдлаар Налайх төвийн 6957 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй тогтмол ашиглаж байна.


Налайх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
404002613 2105014836 102100001071 5749013229 5003403782

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


Налайх төвийн салбар кассуудын хаяг байршил

Байршил
1. Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын гудам Налайх захын ард
1 12790 Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант Утас: 70232269, Факс 702322

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Facebook

https://www.facebook.com/

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn